Friday, December 2, 2011

1 Year Annivesary

Happy Buffday To U... BRiX

Monday, November 14, 2011

Бороо орж л байг яадгийн


Бороо орж л байг яадгийн
Би эндээс явахгүй ээ
Мартчихсан байсан юмдаа
Эзтэй юм шиг өнөөдөр
Ингэж таарах гэж
“хайр” гэж хөөрч
Үньссэн уруул минь
Үүдэн дээр яг өөдөөс минь
Хараад зогсож байна
Зургаан жилийн дараа ....
Бороо орж л байг яадгийн
                                    Би эндээс явахгүй ээ

Харамлахуй


Дурлалд гологдсон зүрх
Доглон нулмис унгадаг
Дуунд уярсан сэтгэл
Дүрлгэр нүднийхээ аньсагыг дүүргэдэг
Жаргал зовлон хоёроос
Нулимсаан би харамлахгүй ээ
Харцанд чинь хөтлүүлэхдээн
Хайртай гэдгээн хэлсэн
Хариу  болгож баяртай гэхэд чинь
Хөөрүү сэтгэлдээ гунигтай харьсан
     Хайртай ч бай хайргүй ч бай
     Сэтгэлээн би харамлахгүй ээ
Гуйсан бүхэн нь үг холбож
Ганц шүлэг тэрлээд өгчих юмсан гэж
Өөртөөн шивнэж явахдаан
Өртэй юм шиг  гутардаг
    

Wednesday, September 14, 2011

Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг

Эр хүнийг та нар хаяа ч гэсэн хайрлаач
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүлээ
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвүүд нь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Эрчүүдийг та нар хаяа ч гэсэн хайрлаач
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүлээ

Tuesday, June 7, 2011

Хайрт чинь хүүхэдтэй болохыг зөвшөөрөхгүй байвал яах вэ?

Зарим нэгэн эрчүүд хүүхэдтэй болохыг яардаггүй. Өөрөөр хэлбэл хүүхэд хүмүүжүүлэх ажлаас нэг хэсэгтээ л чөлөөтэй байхыг хүсдэг. Учир нь тэд эцэг болоход өөрийгөө эрт байна хэмээн үздэг байна. Иймэрхүү бодол нь өөрт нь таатай мэт боловч эмэгтэй хүнд хүлээхэд бэрх байдаг.

- Эр хүний биологийн цаг нь удаан явж байсан ч гэсэн үр удмаа үлдээх бүрэн чадвартай байдаг.

Thursday, May 19, 2011

Мөнгө үрэхгүйгээр ажилчидыг шагнах 10 арга

Шагнал гэхээр л заавал мөнгө байх ёстой гэж үү? Шагнал хүнийг урамшуулж, идэвхжүүлж, илүү урам зоригтой болгодог. Шагнал олон төрөл байж болно. Менежментийн шинжлэх ухаанд хүний 4-5 хэрэгцээг тодорхойлсон байдаг. Тэгээд эдгээр хэрэгцээгээ доороос нь дээш нь дараалуулдаг. Тэгвэл хамгийн доод талын хэрэгцээ нь мэдээж хүний амьд явах хэрэгцээ, тэгээд мөнгөн урамшуулал, хүний нийгэмтэй харьцах харьцаа, бусдад танигдах хүсэл, өөрийгөө илтгэх зэргээг дараалдаг байна. Хүн олон жил ажиллаад, бусдад хүндлэгдээд ирэхээр мөнгөн шагнал тухайн хүнийг төдийлөн урамшуулж чададгүй, харин бусдад танигдах, өөрийгөө илтгэж харуулж буй нь тухайн хүмүүст урамшуулал болж чаддаг.Тэгвэл дөнгөж ажилд орсон буюу залуу ажилчидыг мөнгөн шагнал илүү урамшуулдаг гэж үздэг байна.
Дээрхи зүйл үнэн байдаг боловч залуу ажилчидыг ганц мөнгөн шагнал урамшуулдаг гэвэл бас худлаа болно. Хамгийн гол нь ямар төрлийн шагнал болон тухайн хүний байгууллагаас хүсэх хүсэлтэй хэр нийцэж байгаагаар л тухайн шагнал зөв эсэх нь мэдэгдэнэ.

Зүүдний тайлал

Зүүд бол далд ухамсрын ертөнцөд болж буй үзэгдэл мөн. Зүүд бол хүний мэдрэл,сэтгэлийн хамгийн нууцлаг илрэлүүдий н нэг юм. Зүүдний нэрт тайлбарч Густав Миллер “Зүүд нь хүний бодит мэдрэхүй салгагдсан үед далд ухамсрын ертөнцөд болж буй үзэгдэл юм” хэмээн тодорхойлжээ. Зүүд нь далд мэдээлэл авсан хүнийг сэрээд үйл ажиллагаагаа амьдралынхаа үнэт зүйлтэй холбох нөхцөлийг бүрдүүлж өгдөг.

Friday, April 29, 2011

Хайр сэтгэлийн нууц задарлаа

Хайр сэтгэлийн шинж чанарыг Америкийн эрдэмтэд илрүүлсэн байна. Америкийн эрдэмтэн Хелен Фишер 30 жилийн турш энэ сэтгэлийг судалсан бөгөөд хувь хүний шинжийг бүрдүүлэгч гормоноос ихээхэн зүйл хамаардаг болохыг илрүүлжээ. Тэрээр хүнийг дөрвөн бүлэгт хуваажээ: “судлаачид”, “барилгачин”, “удирдагч”, “хэлэлцээр хийгчид”. Удирдагчдыг тестостерон гэгч бодисын өндөр агууламж тодорхойлж байдаг. Тиймээс энэ бүлгийн хүмүүс эрс шийдэмгий, шаардангуй байна. Тэд шулуухан ярьж стратегийн бодолтой юм. 

Дофамин гэдэг бодис давамгайлах юм бол “судлаачид” болж хувирна. Тэд хүмүүс хоорондын харилцаанд болон өдөр тутмын амьдралдаа хүртэл шинэлэг зүйл рүү тэмүүлдэг. 

Та хайртыгаа шинжээд үзээрэй

Зузаан уруултай
Эрч хүч ихтэй хүн юм. Гэхдээ зарим хүмүүс багадаа угж их хөхдөг байснаас болоод иймэрхүү уруултай болох нь бий. Энэ тохиолдолд дээрх шинж чанарын тухай яригдахгүй.

Дээд уруул нь нимгэн
Өөрийнхөө үнэ цэнийг мэддэг, бусдыг өөртөө яг л соронзон долгион шиг татаж чаддаг хэдий ч хайр дурлалын асуудал дээр тогтворгүй. Хариуцлагад дургүй нэгэн байдаг.

Доод уруул нь нимгэн
Их амбицтай хүн байдаг. Аливаад эмх цэгцтэй, бодлоготой ханддаг. Найз нөхөд болох хүнээ өөрийнхөө үзэл бодолтой санаа нэг хүнийг сонгодог.



Thursday, April 28, 2011

Та утсаар яаж ярьдаг вэ?

Та өөрийгөө болон таньдаг, мэддэг хүмүүсээ гар утасныхаа дуудлагыг хэрхэн авдгаар нь шинжээрэй.

Шударга нийтэч хүн: Гар утсандаа дуудлага ирэх үед утсаа баруун гараараа авч баруун чихэндээ барьж ярьдаг бол тэр хүнд найдаж болно, Ийм хүмүүс ихэнхдээ үнэнч, шударга, нийтэч байдаг.

Амжилт өөд тэмүүлэгч:
 Гар утасныхаа дуудлагыг авахдаа босч ярьдаг бол тэр хүн нэлээд шургуу, амжилт өөд тэмүүлэгч, эрч хүчтэй нэгэн.

Өөрийгөө дутуу үнэлэгч: Утас нь дуугарахад баруун гараараа авч зүүн чихэндээ барьж ярьдаг бол тухайн хүн их даруу, нуугдмал нэгэн. Түүнчлэн өөрийгөө үргэлж дутуу үнэлдэг нь түүний хамгийн гол дутагдал.

Мөнгөөр гачигдахгүй байх арга

МӨНГӨНД САЛХИ ОРУУЛ
Хэрэв та цалингаа аваад л хав дарчихдаг бол мөнгөний заяа гомдоно. Гэхдээ энэ нь найрлаж, цэнгээд дуусга гэсэн үг биш. Өвчтэй үед нөхдөө эргэх, өнчин ядуу хүнд буян үйлд. Үүнд нэг их мөнгө орохгүй. Харин та сэтгэл санааны хувьд, таашаал авч баясна.

БҮҮ ШУНА
Хүсэл, шуналаа хязгаарла. Янз бүрийн арга бүү сэд. Мөнгөнд хэт догдлох мөн эмзэг хандах хэрэггүй. Танаас мөнгө гарах ёстой л бол түүнийгээ өг. Мөнгөө алдсан тохиолдолд хэзээ ч бүү харамс.

МӨНГИЙГ ЯС БҮҮ ТООЛ
Монгол хүн хувхайрна гээд малаа хуруугаараа тоолохыг цээрлэдэг.  Багцааг нь тоймолж мэддэг. Та ч гэсэн мөнгөнд тэгж ханд. Үдэш орой мөнгө бүү тоол. Мөнгөний асуудлаар хүнтэй хэрүүл бүү хий. Өглөө учрыг нь ол.

Sunday, April 10, 2011

Эрүүл мэндэд хортой 10 бүтээгдэхүүн

Хоолны хордлого гэдэг бол хүний амьдралд маш аюултай зүйлсийн нэг билээ. Тэгвэл бид өөрсдийн хэрэглэж байгаа хүнс хэр аюултай болохыг бид мэддэггүй. Тэгвэл нэгэн судалгаа шинжилгээний байгууллага янз бүрийн өвчнүүдийн үндэс болдог хүнсний зүйлсийг 1990 оноос хойш судалж байгаа бөгөөд маш олон хүнсний бүтээгдэхүүнийг оруулсан байдаг байна. Өөрсдийн эрүүл мэндээ хамгаалахын тулд хүнсний бүтээгдэхүүнүүдтэй зөв харьцаж сурахыг зөвлөжээ.

Monday, March 28, 2011

Монголбанкны товч танилцуулга

Монгол улсын Төв банк болох Монголбанкны бүрэн эрх, түүний удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндэс болон төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг Улсын их хурлаас Төв банкны хуулиар баталж өгсөн байдаг.

Монголбанк нь Монгол улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага бөгөөд үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт – төгрөгийн тогтвортой байдлыг хангах ба энэ зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Tuesday, March 15, 2011

ТЭНГЭРЛЭГ ЭРЧҮҮДДЭЭ “ЭР ЦЭРГИЙН БАЯР”-ЫН МЭНД ХҮРГЭЕ!

Дайны хүнд жилүүдэд ч
Тайван энхийн цагт ч
Дархан хилийн манаанд тангараг өргөн зогссон
Атаат дайсны өмнөөс алтанхан амиа хайрлаагүй
Эх орны, эрэлхэг зоригт хөвгүүн танд
Эр цэргийн баярын мэндийг хүргэе
Монгол улсын дархан хил өнө мөнхөд амгалан байх болтугай

Эхийн цагаан сүү нь үгүй ч
Эцгийн халуун хайр нь байдаг
Эр цэргийн албанд мордоогүй ч
Эх орноо гэсэн сэтгэл нь байдаг

Нулимс гаргам ширүүн үгтэй ч
Нуугдмал сэтгэл нь дэндүү уян
Зангидаж атгасан гар хатуу ч
Зүрхэндээ тэд дэндүү өрөвчхөн

Saturday, March 5, 2011

Мартын 8-ны баярын мэндийг нийт бүсгүйчүүддээ хүргэе.

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг нийт бүсгүйчүүддээ хүргэе.




Зүгээр л би зүрх хайж байгаа яваа хайр байна
Зүрхэнд чинь өрөө хөлслөх гэсэн юм
Төлөөсөнд нь хувирашгүй сэтгэл үүрдийн хайр өгье
Төлбөр нь таалагдаж байвал “send to me”
Тэгэхдээ би ганцхан өрөөтэй зүрх хайж байна
Гэгээлэг, наран талдаа цонхтой
Яагаад гэвэл энэ зүрхтэй насан туршдаа амьдрах болохоор
Яадаг ч байсан хувааж эзэмшихгүй
Хөөрхөн байх албагүй, үүрд амьдарна гэж зар өгсөн болохоор
Үнэнч байвал болох нь тэр за тэгээд зөвшөөрч байвал холбоо бариарай, гэж.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр/МАРТЫН 8

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдрийг дан эмэгтэйчүүдээс бүрдсэн хувьсгалч бүлэг байгуулсан Клара Цеткинтэй холбон тайлбарладаг. 1857 оны 3-р сарын 8-нд Нью-Йорк хотын оёдлын болон гутлын үйлдвэрийн ажилчид ажлын цагийг багасгах, гэрэл гэгээтэй, цэмцгэр тохилог ажлын байр бүрдүүлэх, эрчүүдтэй адил хөдөлмөрийн хөлс авч байх шаардлага тавин жагссан байна. Учир нь тэр үед эмэгтэйчүүд өдөрт 16 цаг хөлсгүй шахам ажиллаж байхад эрчүүд 10 цагаар ажилладаг байжээ.

Thursday, February 24, 2011

Баяжъя гэвэл өөрийгөө ялж сур.

Ажиглаад байхад амжилттай яваа хүмүүс гундуу яваа нэгнээс илүү авъяастай биш байдаг. Хамгийн гол нь өнөөх гундуучууд юм хийх дургүй хүмүүс байдаг юм.
Харин амжилттай яваа хүмүүс ямар нэгэн юм хийхийн төлөө шийдэмгийн цөхрөлтгүй, ухралтгүй зүтгэдэгээрээ тэднээс илүү. Ингэхэд би яагаад марафон гүйдэг билээ? Хамгийн гол нь өөрөө өөрийгөө ялах явдал юм. Үүний тулд марафон гүйдэг. Чи тушааж, чиний бие болоод санаа юу ч хийж чадахыг нотолж өгдөг юм, энэ марафон. өөрөөр хэлбэл танд чадахгүй боломжгүй юм үгүй гэдгийг ойлгуулдаг юм, спорт. Тийм ч учраас олон нэрт бизнесменүүд ямар нэг спортоор заавал хичээллэдэг.

Экологийн цэвэр бүтээгдэхүүн гэж юу вэ?

Экологийн цэвэр хүнс буюу экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн гэдэг нь түүхий эд материалаас эхлээд үйлдвэрлэлийн бүх үе шатандаа, тэр ч байтугай түүний сав баглаа боодол нь хүний бие махбодид болон байгаль орчинд аливаа хохирол учруулдаггүй бүтээгдэхүүнийг хэлнэ гэж олон улсын стандартад заасан байна.
/ISO/ 14020-96 стандарт.
Экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг нь байгалийн буюу жинхэнэ цэвэр түүхий эдийг бэлтгэх, тэдгээрийг завсрын ба эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж, савлан гаргах бүхий л үйл явц технологи нь хүний бие махбод, байгаль орчинд ямар нэг хор хөнөөлгүйгээр үл барам биологи, экологийн талаар ашигтай байхыг хэлнэ.

Инээж чаддаггүй бол тэр худалдаачин биш

Монголын худалдаачид хүнээр гуйлгаж худалдаа хийдэг нь уламжлал болжээ. 
Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн Маркетингийн тэнхмийн багш Д.Нарантуяатай уулзаж ярилцав.
-Та бол худалдааны мэргэжлийн багш хүн. Монголын худалдааны өнгөрсөн үеийг товч дурсана уу?
-Монголын худалдаа өмнөх нийгмийн зохион байгуулалтдаа тохирсон, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж чаддаг байсныг өнөөдөр хэн ч үгүйсгэхгүй. Гэвч ямар бид ямагт хуучныг сайшааж , хуучныг үгүйсгэж болохгүй.Монголын худалдааг шинэчлэх ёстой. Худалдаа хэрэглэгчдийн эрэлтэд нийцэхгүй байна. Ийм олон шалтгаан бий. Юуны өмнө 1990-ээд оны эхээр худалдааг хувьчилсан юм. Тэр үед худалдааны арай томхон төвийг мөнгөтэй хэрнээ худалдаа мэдэхгүй баячууд авсан. Гэтэл худалдаа мэддэг нь худалдааны жижигхэн объект авсан. Яагаад гэвэл тэд мөнгөгүй байсан. Тэгээд л худадааны шинжлэх ухааны мэдлэггүй, зөвхөн ашиг олох сонирхолтой хүмүүс худалдаанд ноёрхсон. Гэтэл худалдаа зах зээлийн шаардлагаар өөрчлөгдөж байх учиртай. Монголын худалдаа зах зээлд хамгийн түрүүнд орсон хэрнээ хөгжил, дэвшлээрээ сүүл барьж явна.

Факторинг буюу бусдын авлагыг худалдан авах

Түүхэн болон хэлзүйн хувьд "Факторинг" нь "factor" гэсэн англи үгнээс гаралтай бөгөөд эхэндээ фактор нь хоёр этгээдийн хоорон дахь худалдааны төлөөлөгч, зуучлагчийн үүргийг гүйцэтгэж байгаад, явц дундаас нийлүүлэгч нь өөрийн хэрэглэгчдээ нийлүүлсэн бараа, үйлчилгээний авлагыг цуглуулах эрхийг факторт өгч фактор нь урьдчилгаа төлбөр хийх, энэ үйлчилгээнээс шимтгэл авах замаар одоогийн санхүүгийн үйлчилгээний нэгэн төрөл болжээ.
Зах зээлийн эдийн засагтай орнуудад жижиг, дунд үйлдвэр хөгжихөд тухайн бизнесийн байгууллага нь өөрийн хэрэглэгчдийн худалдсан бараа, ажил үйлчилгээний төлбөрийг хурдан хугацаанд авах явдал нь бизнесээ цааш хөгжүүлэх, худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх, шинэ бизнест хөрөнгө оруулах зэрэг чухал ач холбогдолтой юм. Иймээс өөрийн худалдсан бараа, ажил үйлчилгээний төлбөрийг /нэхэмжлэлийн үнийн дүнг/ орж ирэхийг удаан хугацаанд хүлээх нь тухайн бизнест ашиггүй бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа гуравдагч этгээд буюу факторт худалдах нь бизнесээ хэвийн авч явах боломжийг олгодог байна. Факторинг гэдэг нь бусдын авлагыг худалдан авах буюу факторын үйлчилгээ үзүүлэгч-фактор нь өөрийн харилцагчаас тухайн харилцагчийн хэрэглэгч буюу худалдан авагчийн худалдан авсан бараа, ажил үйлчилгээний харилцагчид төлөгдөх ёстой хүлээгдэж буй мөнгөн төлбөрийн хүрээнд харилцагчаас тухайн авлагыг / хүлээгдэж буй нэхэмжлэлийн шаардлагыг / худалдан авч, харилцагчдаа урьдчилгаа төлбөр хийх санхүүгийн үйлчилгээний нэг төрөл юм.

Бонд гэж юу вэ?

Бонд гэдэг нь тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа тодорхой хүүтэйгээр эргүүлэн төлөхийг амлаж байгааг баталсан үнэт цаас юм. 
Бонд нь:
  • Урт хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэр олох боломжтой
  • Банкны зээлийн хүүгээс хямд өртөгтэй хөрөнгө оруулалтын эх үүсвэр олох боломжтой
  • Хүү төлөх хугацаа уян хатан
  • Хүссэн хэмжээгээрээ хөрөнгө оруулалт татах боломжтой
Аливаа компани шинэ салбарт бизнес хийх, техник технологоо шинэчлэх, бизнесээ өргөжүүлэхэд мөнгө хэрэгтэй болдог. Иймд компани үнэт цаасны зах зээлээр дамжуулан бонд гаргах замаар шаардлагатай санхүүгийн эх үүсвэрээ олох давуу талтай.
Бонд хэрхэн гаргах вэ

Аливаа хуулийн этгээд буюу компани нь үнэт цаасны зах зээл дээр бонд гаргах эрхтэй. 

Wednesday, February 16, 2011

Байгаасай...

Миний дүр чиний төсөөллийн гүнж байгаасай...
         Махан биенд төрсөн гэхэд итгэмээргүй үзэсгэлэн гоо бүрэлдсэн “дагинас” зөндөө байдаг ч зөвхөн чамайг сонгосон сэтгэлийн гэгээг гадаад төрхөнд минь шингээж хараад онцгойлон хайрлаарай. Надаас бусдыг олж харахгүйн тулд сайхны өмнө буруугүй нүдээ “сохлоорой”

Миний үг чиний хувьд зөрчдөггүй хууль байгаасай...
         Хааяахан би чамд зориулж мэдрэмжээ эгшиг авиагаар илэрхийлнэ. Чин сэтгэлийн үгсийг минь чихнийхээ хажуугаар өнгөрөөлгүй сувд мэт түүж аваад зүрхээ чимээрэй.

Monday, February 14, 2011

Монгол эр хүн та хаана байна?

Монголын сайхан залуус гадаад орон руу олноороо гарч эзгүйрч байгаа энэ үед монгол орноосоо ЖИНХЭНЭ МОНГОЛ залууг олно гэж хэцүү болжээ. Үнэхээр юм бодогдуулахаар нэгэн шүлгийг олж сонсоод тантай хуваалцъя гэж бодоод орууллаа.

Хөвчин дэлхийг сөгдүүлж явсан
Хөх толбот монгол эр хүн хаана байна
Цэлмэг тэнгэртээ сөгдөж мөргөсөн
Цагаан сэтгэлт монгол эр хүн хаана байна…

Доор шүлгийг нь бичиж сийрүүллээ…

Sunday, February 13, 2011

Улаан хилэн капкек (Red Velvet cupcake)

Орц:

* 1/2 стакан масло
* 1 1/2 стакан сахар
* 2 ш өндөг
* 1 стакан buttermilk
* 30 мл хүнсний улаан будаг (red food coloring)
* 1 амттаны халбага ваниллины охь (vanilla extract)
* 1 1/2 амттаны халбага хүнсний сода (baking soda)
* 1 амны халбага нэрсэн цагаан цуу (distilled white vinegar)
* 2 стакан гурил
* 1/3 стакан какао (unsweetened cocoa powder)
* 1 амттаны халбага давс






Бөөрөлзгөнөтэй өнгөлсөн зүрхтэй скон (Glazed Raspberry Heart Scones)

Орц: 12 scone

* 2 стакан гурил
* 1/3 стакан сахар
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг (baking powder)
* 1/2 амттаны халбага давс
* 5 амны халбага масло (unsalted butter), 1 см куб хэрчсэн
* 1 стакан нэмэх нь 3 амны халбага whipping cream
* 1/3 стакан бөөрөлзгөний чанамал (raspberry jam)
* 1/2 стакан нунтаг сахар
* 1/4 амттаны халбага сарнайн ус (rose water), хүсвэл

Friday, February 11, 2011

Гэгээн хайрын баяр...

Гэгээн хайрын баяр Валентины өдөр хэрхэн үүсэж бий болсон тухай олон түүх бий. Харин хамгийн. түгээмэл нь Ромын эзэнт гүрний хаан II Клавдийн засаглалын үе буюу нийтийн тоолын II зууны үед хамаатай. Дайнч хаан Клавдий их гүрнийхээ хүч, нөлөөг алдахгүйн тулд улсынхаа эр хүн бүрийг, тэр дундаа цэргүүдийг гэр бүлтэй болохыг хориглон хатуу хууль баталсан байна.
Харин хааны шиидвэрийг эсэргүүцсэн Валентин хэмээх хамба дурлалт хосуудыг нууцаар гэрлүүлдэг байжээ. Гэвч хааны албат нарт баригдан шорон гянданд олон жил зүдэрсний эцэст эзэн хааны тушаалаар цаазлагдсан аж. Валентин хамбын таалал төгссөн өдөр хоёрдугаар сарын 14 байв. Тиймээс жил бүрийн энэ өдрийг хайрын баяр хэмээн тэмдэглэх болсон гэдэг. Шашин шүтлэг, итгэл бишрэлийнхээ төлөө амиа алдсан Валентиныг ромчууд хожим гэгээнтэн хэмээн мөнхөлсөн юм.
Гянданд байхдаа Валентин ламтан шоронгийн ахлах хуягийн охинд сэтгэл алдарсан гэх түүх бий. Тэрбээр хоригдлуудаар дамжуулан үзэсгэлэнт охинд “Валентинаас чинь” хэмээх төгсгөлтэй хэдэн арван зурвас илгээсэн гэдэг. Өдгөө гэгээн хайрын баярын өдрөөр хайр сэтгэлээ илэрхийлсэн хүнийг барууны ертөнцөд Валентин хэмээн хүндэтгэдэг билээ.

Тэнэгхэн минь

Тэнэг байх ч ухаан байхгүй
Тийм тэнэг надад дурласан чамайг
Тэнэг гэж хэлэх ч багадна….

Тэврэхэд зүрхэнд мэдрэгддэг
Тийм дотно чамайг хайрласан намайг
Азтай гэж хэлэх ч багадна …..
Үнэхээр гоё гэж итгүүлчихбэл
Үхэхийн төлөө өөрийг минь хороох
Үнэнчхэн минь, дурлал минь
Үхэтлээ би чамайг хайрлах ганцхан хүсэлтэй.

Валентин ахаа, баярлалаа

Валентин ахаа, танд баярлалаа. Хайр дурлалд зориулсан энэ өдрийн түүх танаар овоглодог учраас танд “Гэгээн хайрын өдөр”-өөс өмнө амжиж заавал талархах ёстой санагдаад.
2-р сарын 14-ныг хайртай хүндээ сэтгэлээ илэрхийлж, амттан өгдөг “Гэгээн өдөр” гэж хүн бүр мэддэг болж. Бүр дэлхий дахинд гээч. Таны нэр сүм хийдэд уншсан ишлэл номоор чинь биш, адис өгч хайрласан алдартнуудаар чинь биш, гагцхүү хайр дурлалдаа үнэнч хосуудыг загалмайлж, өөрийнхөө амсаж чадаагүй мэдрэмжийг ивээснийхээ төлөө золиослогдсон алтан амиар чинь энэ орчлонд мөнхөрчээ...

Monday, February 7, 2011

Friday, February 4, 2011

Далай Лам Twitterчин

Twitter-д маш олон тооны нэр алдартай хүмүүс нэгдэн ордог болсон байна. Саяхан Bill Gates үүнд нэгдэж хэдхэн минутын дотор дагагчийнхаа тоог 400-аас 4000 мянга болгож байсан бол өнөөдрийн байдлаар 500 мянга хол давсан байна.
Харин өнгөрсөн 23нд бурханы шавь, энхийг эрхэмлэгч, их багш Далай лам маань албан ёсоор twitter-д нэгдэн оржээ.
Саяхан нээгдсэн account гэхэд 120 мянган дагагчтай болчихсон байна.

Монголын цагаан сар, шинэлэх ёсон

Цагаан сарын түүх
Цагаан сар нь өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр юм. 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Харин үүнээс өмнө энэхүү баярыг цагаан идээний баяр хэмээн нэрлэж, намрын улиралд тэмдэглэж байсан гэдэг. Арвандолдугаар зуунд Монголд бурханы шашин сонгодог хэлбэрээ олж, Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс төрт ёсны энэхүү баярыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх болсон байна. Хаврын эхэн сарын шинийн нэгнээс шинийн 15 хүртэлх өдрүүдийг бурхан багшийн эрхэт хувилгаан үзүүлсэн өдрүүд хэмээн нэрийддэг бөгөөд энэ өдрүүдэд ном хурах ёсыг Өндөр гэгээн Занабазар тогтоожээ.

Tuesday, February 1, 2011

Интернэт маркетинг гэж юу вэ?

Интернэт маркетингийн чиглэлээр дагнан судалгаа хийдэг, энэ чиглэлээр 10 орчим ном бичсэн, олон тооны үндэстэн дамнасан корпорациудад зөвлөгөө өгдөг Дэйв Чэйфэй "Дижитал технологийн тусламжтайгаар маркетингийн зорилгодоо хүрэх" гэж маш энгийн тодорхойлжээ. Түүнчлэн Монголчууд бидний үгсийн санд интернэт маркетинг, и-маркетинг, дижитал маркетинг гэх мэт шинэ үг хэллэгүүд нэмэгдээд удаагүй байгаа боловч эдгээр нь орчин цагийн технолгийн хувьслын ачаар нийгмийн харилцааны хамгийн чухал хэрэглүүрүүдийн нэг боллоо. Ардчилсан нийгмийн анхдагч зорилт бол хувь хүний эрх чөлөөг хүндэтгэн, тэдэнд сонголт хийх боломж олгоход оршдог. Тэгвэл интернэт анхнаасаа энэ зорилгод нийцэж, web 2.0 технологийн далайц нь энэхүү зорилгыг яг таг биелүүлэхэд чиглэгддэг болсон. Өөрөөр хэлбэл, зөвхөн хувь хүний өөрийнх нь сонголтонд үндэслэн маркетингийн компанит ажлаа явуулах боломж олдож байгаа нь маркетеруудад илүү хялбар, эдийн засгийн илүү үр өгөөжтэй системүүд хүчээ авч байна.

И-мэйл маркетинг гэж юу вэ?

E-mail marketing бол шууд маркетингийн хэлбэр бєгєєд и-мэйл хаяг ашиглан худалдааны болон зар сурталчилгааны материал илгээх орчин vед ихээхэн хєгжиж буй маркетингийн идэвхжvvлэлтийн хэлбэр юм.

Дараах зорилгоор и-мэйл маркетингийг хэрэглэдэг:

• Хамтын ажиллагааг хадгалах, єргєжvvлэх, шинэ хамтрагч, vйлчлvvлэгч олох, бизнесийн цар хvрээгээ тэлэх, бататгах зорилгоор и-мэйл илгээх,
• Ямар нэгэн бvтээгдэхvvн зарах, шинэ худалдан авагч олох, хуучин худалдан авагчиддаа шинэ бvтээгдэхvvн vйлчилгээгээ танилцуулах, зарах санал тавих
• Єєр компаний хэрэглэгчид рvv зар сурталчилгаа илгээн єєртєє татах,
• Интернетээр и-мэйл илгээх.
2006 оны байдлаар и-мэйл маркетингаар vйлчлvvлэгчид $400 сая ам.долларыг зарцуулж, єєрийн бизнесээ сурталчилж, єргєжvvлсэн байна.

Бизнесийн туршиж болохгүй 10 Алдаа


Бид өмнөх дугаараараа “Зүглэх ч хэрэггүй 10 газар”-ын тухай уншигчиддаа хүргэж байсан. Тэгвэл энэ удаа эрхэм бизнесмэнүүддээ алтнаас ч илүү үнэтэй зөвлөгөө хүргэхээр бэлдлээ. Та ямар ч бизнес эрхэлдэг байж болно. Хамгийн гол нь таны бизнесийн бодлого зөв байх ёстой. Бүгдээрээ хамтдаа энэ гарцыг хайцгаая.

Дэлхийн алдартай бизнесмэнүүдийн дампууралд хүргэсэн алдаанууд дунд хэтэрхий утгагүй, бүр онигоо шиг зүйлүүд ч байдаг. Тиймээс эрхэм бизнесмэн та жижиг ч гэсэн алдаатай зүйл хийхгүй байх нь чухал. Та бүхэндээ дэлхийн хамгийн хөгжилтэй бөгөөд сургамжтай 10 түүхийг толилуулж байна.

Сүхбаатарын Батболд

Бизнест дэндүү зоримог шийдвэр гаргадаг энэ эрхэм “Алтай трейдинг” компанийг үүсгэн байгуулжээ. Түүний мэдэлд “Чингис” зочид буудал, “Скай” шоппинг сэнтер”, “Алтай кашемир” болон “Бороо гоулд” ХХК-иуд, “Скайтел”, “Энержи ресурс”-ын хувьцаа байдаг. 
Дэлхий дахинд нэрээ дуурсгасан тэрбумтнуудын бизнест түшсэн зоримог шийдвэр зайлшгүй шаардлагатайг цөөнгүй хэлсэн байдаг. Тэгвэл “Алтай трейдинг” компанийг үүсгэн байгуулагч С.Батболд бизнест дэндүү зоримог ханддаг юм шиг санагддаг. Монголын эдийн засаг сул зогсолт хийгээд байсан 1990 онд дутуу босгочихсон “Чингис” зочид буудлыг авахаас гадныхан ч татгалзаж байхад байхад тэр л зориглон орсон. 
     Мөн Америкчууд ашиглах гээд баралгүй орхисон Бороогийн ордыг алтны үнэ өснө гэх “аз”-д найдаж авснаар хөрөнгө оруулагчдыг татаж чадсан билээ. Тэр ердөө л бизнес хийсэн. Гэхдээ хожмоо “Чингис” зочид буудал, Бороогийн орд хоёроос болж хар, цагаан хэл ам сонсоно чинээ санаагүй байх. “Чингис”-ийг хувьчлах тендерт Тайваньчууд гуравхан саяыг санал болгоод орхисон бол С. Батболд босгож чадсан. Харамсалтай нь, Монголын хамгийн том хоёр зочид буудлаас л гэхэд хэдэн зуу дахин үнэтэй хувьчлагдсан “Чингис” зочид буудал зуны цагт л хэдэн ногооны ашиг олдгоос бус өвлийн цагт мөнгө залгидаг мангас шиг бэрх ажил гэнэ. 

ШИНЭ НЭЭЛТНИЙХЭЭ ТӨЛӨӨ АМИА АЛДСАН ЗОХИОН БҮТЭЭГЧИД

Туршилтынхаа үр дүнд хохирсон хүмүүс их байдаг. Та бүхэнд бид шинэ нээлтнийхээ төлөө амиа алдсан 5 зохион бүтээгчийг танилцуулж байна.

Хенри Винстанли

Хамгийн анхны Eddystone гэрэлтдэг байшин бүтээхийг оролдсон агуу архитектор, алдартай инженер. Тэр гэрэлтдэг байшингаа бүтээчихээд бат бөх чанарыг нь шалгахыг хүсчээ. Нэгэн хүчтэй шуургатай шөнө Хенри Винстанли гэрэлтдэг байшингаа шалгахаар шийдэж, дотор нь орж суусан байна. Харамсалтай нь гэрэлтдэг байшин сүйрч, өөрөө болон 5 хүн амиа алджээ.

Monday, January 31, 2011

Дэлхийн хамгийн алдартай 6 алдагдсан хот

Та бүхэнд дэлхийн хамгийн алдартай алдагдсан хотуудыг танилцуулах гэж байна. Зарим хотуудын мэдэгдсэн газруудыг эрдэмтэд өргөн хүрээтэйгээр судалсан юм. Эдгээр хотууд эдийн засгийн, газар зүйн, нийгмийн түүнчлэн дайнаас гэх мэт төрөл бүрийн шалтгаанаар алга болсон байх таамаглал бий.

Марк Эллиот Зукерберг гэж хэн бэ?

Манай дэлхийн хамгийн залуу тэрбумтан хэн болохыг та мэдэх vv. “Forbes” сэтгvvлээс тодруулсан тэрбумтнуудын энэ оны жагсаалтад нэгэн залуу тэсрэлт хийсэн юм.
24 насандаа єєрийн гараар 1.5 тэрбум ам.доллар босгосон энэ залууг Марк Зукерберг гэдэг. Тэрээр сvvлийн хэдхэн жилийн дотор интернэт хэрэглэгчдийн дунд танил болж чадсан “Facebook”-ийг vндэслэгч. Одоо та бvхэнд энэ залуугийн амжилтын тvvхээс хvргэе. Марк Эллиот Зукерберг 1984 онд Нью-Йоркт тєржээ. Тэрээр зургадугаар ангиасаа компьютертэй танилцаж эхэлжээ. Жирийн л нэг ахлах сургууль тєгссєн Марк дэлхийд нэртэй Харвардын их сургуулийн оюутан болжээ. Тэрээр Харвардад байхдаа ангийн андуудтайгаа нийлэн интернэт сvлжээнийн вэбсайт болох “Facebook”-ээ байгуулсан юм. Эхэн vедээ уг сvлжээнд зєвхєн Харвардын оюутнуудыг л бvртгэдэг байсан бол сvvлдээ хvн бvрт нээлттэй болсон ажээ.

Архимед

Сериакусын Архимед нь эртний Грекийн агуу математикч, физикч, инженер, одон орон судлаач, зохион бүтээгч байжээ. Хэдийгээр түүний амьдралын талаар бага зүйл мэдэгдэж байгаа ч тэрээр хамгийн том эрдэмтдийн нэг юм. Нэмж хэлэхэд механик болон геометрийн салбарт чухал нээлтүүдийг хийсэн бөгөөд өөрийн цаг үеэс түрүүлсэн машинуудыг зохион бүтээж байсан юм. Эртний Ромын түүхчид Архимедийг хүчтэй сонирхож байсан нь харагддаг бөгөөд түүний амьдрал бүтээлтэй холбогдох хэд хэдэн намтар тууривалыг бичиж үлдээсэн нь Дундад зууны үеийг даван гарч хэдэн хувь нь сэргэн мандалын үеийн эрдэмтдэд чухал нөлөө үзүүлж байсан юм. Архимед бол ертөнц дахины мэддэг болсон философи теоремуудыг гаргасан агуу математикч юм. Үүгээрээ тэрээр бүх цаг үеийн туршдах агуу математикчдын түүхэнд нэрээ үлдээсэн.
Архимед нь МЭӨ 287 онд Сицилын Сериакус гэдэг далайн боомт хотод төржээ. Византын Грек судлаач, түүхч Жон Тезисын бичсэнээр тэрээр 75 жил амьдаржээ. Түүний эцэг нь астрономич Фидиас гэдэг хүн байжээ. Плутархын бичсэнээр Архимед нь Сериакусын захирагч II Херон хааны хамаатан байсан байна. Архимедын намтрыг түүний найз Греклит нарийн тодорхой бичсэн байсан боловч энэхүү бүтээлийн зарим хэсэг устаж үгүй болжээ. Иймээс тэрээр гэрлэж байсан уу, хүүхэдтэй байсан уу гэдэг асуудал тодорхойгүй байгаа юм. Архимед хүүхэд насаа Египетийн Александр хотод боловсрол эзэмшиж өнгөрөөсөн байна. Архимедын математикийн бүтээлүүдийн зарим нь Александрын номын сангийн эрхлэгч байсан Иратосфенусд зориулсан захидал хэлбэрээр бичигдсэн байдаг.

Барон Унгерн фон Штернберг



"Галзуу Барон" хэмээн алдаршсан Балтийн герман гаралтай Оросын армийн дэслэгч генерал Барон Унгерн фон Штернберг (1886-1921) нь Оросын иргэний дайнд оролцож улмаар 1920-оос 1921 онуудад Монголд цэрэг дайны үйл ажиллагаа явуулж байжээ. Азийн дивизийг удирдан тухайн үед Хятадын цэргийн эрхшээлд байсан Их Хүрээ хотыг (одоогийн Улаанбаатар) эзлэн авч VIII Богд Жавзандамбыг хаан ширээнд нь залан Монголын тусгаар тогтнолыг сэргээж байжээ. Гэвч түүний үйлдсэн алан хядлага, дээрэмдэлт, Хятадын цэргийн хүчний эсрэг байлдааны үйл ажиллагаа явуулах сонирхлоо орхисон зэрэг нь Монголын феодалууд, ард түмний дэмжлэгийг эрс багасгахад хүргэжээ. Улмаар Зөвлөлт Орос улс руу довтлохоор хойд зүг хөдлөж яваад Улаан арми болон Д.Сүхбаатарын удирдсан Ардын цэрэгт гол хүчээ бут цохиулан Оросын нутаг руу гарчээ. 1921 онд дотоод урвалтын дүнд баривчлагдан Улаан армид хүргэгдэн улмаар 1921 оны 9-р сарын 15-нд цаазаар авахуулжээ.

Күнз гэж хэн бэ?


Күнз (Хятад: 孔夫子, Kong Fuzi буюу K'ung-fu-tzu, утгачилбал "Конг багш", гэхдээ Kongzi 孔子 буюу Күнз гэдэг нэр нь дорно дахинд түгээмэл, МЭӨ 551МЭӨ 479) нь Хятад улсын гүн ухаантан, их сэтгэгч юм. Тухайн үеийн нийгмийн үзэл суртал болж байсан шаманизмийг гүн судалсаны үндсэн дээр өөрийн гүн ухааныг боловсруулсан нь өдгөө Күнзийн сургааль гэгдэг.
Күнз зөвхөн соён гэгээрүүлэгч, их сэтгэгч байсангүй. Ханлиг улсуудаар хэрэн хэсэж, өтөл насандаа соёлын үнэт баялгийг бүтээж, утга зохиолтүүхгүн ухаанулс төр, засаглал, нийгэм, ёс суртал зэргийг тал бүрээс нь гүнзгий шинжлэн үзэж үзэл сургаалаа айлдан номлосноор Күнзийн сургаалыг үндэслэн буй болгожээ. Күнз хийгээд түүний шавь нарын эмхэтгэж туурвисан алдарт Дөрвөн ном, таван бичиг бүхэлдээ Күнзийн сурталын үндэс болдог.

“Goldman Sachs”-ын захирал хоёр сая долларын цалинтай болов


“Wall Street-ийн “Goldman Sachs” групп захирал Ллойд Бланкфейний үндсэн цалинг гурав дахин өсгөж, жилд хоёр сая доллар өгөхөөр болсон тухай BBC уламжлав. Түүнчлэн түүний эзэмшлийн хувьцааг 42 хувиар өсгөж, 12.6 сая долларын өртөгтэй хувьцаа нэмж олгожээ.
Тэрбээр урьд нь 600 мянган долларын цалинтай байсан агаад “Compensation Advisory Partners”-ын зөвлөх Рөүз Мари Оренс “600 мянган доллар гэдэг бол захирлуудын хувьд хэтэрхий бага цалин” гэжээ. Өнгөрсөн онд тус банкны ашиг 38 хувиар буурч, 8.35 тэрбум доллар болсон ч тус групп захирлынхаа цалинг нэмэхээр шийджээ.
Дашрамд дурдахад, “Citigroup”-ийнхэн захирал Викрам Пандитынхаа цалинг 1.75 сая доллар болгож өсгөсөн юм.

Күнзийн сургааль


  • Хорвоо дээр би ямар ч мэдлэгтэй төрөөгүй. Мэдэхгүй тэр бүхнээ би гагцхүү үнэн мөний тус дэмээр таньж авсан.
  • Ноён нуруутай эр хүний ёс суртахуун салхи мэт, дорд сурталтай хүний авир өвс мэт. Салхи хаанаас байна, тэр зүгт өвс хаашаа ч хамаагүй тонголзож байдаг.                        
  • Хэрвээ чи алдаа хийвэл түүнийгээ бүү зөвтгө, тэр чинь алдаа.
  • Чи өөртөө бүү учраасай гэж боддог зүйлээ бусдад бүү учруул.
  • Юу ярьж буйг нь мэдэхгүйгээр хүмүүсийг таних арга байхгүй.

“Wikileaks”-ын Ж.Ассанж гэж хэн бэ?

Ноцтой, маш нууц материалуудыг нийтэлж буй түүний араас олон улс орон мөрдөн мөшгиж байна. “Wikileaks”-ын захирал Ж.Ассанж гэж хэн бэ.

Sang овогтон багадаа 37 сургууль сольжээ
Бүтэн нэр нь Жулиан Пол Ассанж бөгөөд тэрбээр 1971 онд Австралийн Таунсвиллд төржээ. Эцгийнх нь талаар нарийн мэдээлэл байхгүй ч түүний удам Хятадын Sangовогтноос гаралтай гэнэ. Ассанжийг ойтой байхад нь эх нь нэгэн нүүдлийн театрын захиралтай гэрлэснээр бяцхан хүү театрын буянаар Австралийг хөндлөн гулд туулжээ. Эх Кристина нь багаасаа л нийтийн тогтсон жишгийг эсэргүүцэгч байснаараа үеийнхнээсээ ялгардаг нэгэн байв. Сургууль хүүхдийг залхаадаг гэж үздэг байсан тэрбээр хүүдээ гэрээрээ хичээл заадаг болов. Нүүдлийн театр буудалласан зарим газраа л хааяхан сургуульд явуулна. Ассанжийг есөн нас хүрэх үед эх нь хойд эцгээс нь салж хөгжимчин нэгэнтэй гэрлэн бас нэг хүү төрүүлжээ.