Thursday, May 19, 2011

Мөнгө үрэхгүйгээр ажилчидыг шагнах 10 арга

Шагнал гэхээр л заавал мөнгө байх ёстой гэж үү? Шагнал хүнийг урамшуулж, идэвхжүүлж, илүү урам зоригтой болгодог. Шагнал олон төрөл байж болно. Менежментийн шинжлэх ухаанд хүний 4-5 хэрэгцээг тодорхойлсон байдаг. Тэгээд эдгээр хэрэгцээгээ доороос нь дээш нь дараалуулдаг. Тэгвэл хамгийн доод талын хэрэгцээ нь мэдээж хүний амьд явах хэрэгцээ, тэгээд мөнгөн урамшуулал, хүний нийгэмтэй харьцах харьцаа, бусдад танигдах хүсэл, өөрийгөө илтгэх зэргээг дараалдаг байна. Хүн олон жил ажиллаад, бусдад хүндлэгдээд ирэхээр мөнгөн шагнал тухайн хүнийг төдийлөн урамшуулж чададгүй, харин бусдад танигдах, өөрийгөө илтгэж харуулж буй нь тухайн хүмүүст урамшуулал болж чаддаг.Тэгвэл дөнгөж ажилд орсон буюу залуу ажилчидыг мөнгөн шагнал илүү урамшуулдаг гэж үздэг байна.
Дээрхи зүйл үнэн байдаг боловч залуу ажилчидыг ганц мөнгөн шагнал урамшуулдаг гэвэл бас худлаа болно. Хамгийн гол нь ямар төрлийн шагнал болон тухайн хүний байгууллагаас хүсэх хүсэлтэй хэр нийцэж байгаагаар л тухайн шагнал зөв эсэх нь мэдэгдэнэ.
Тэгвэл ажилчидыг шагнаж болох өөр ямар аргууд байдаг вэ?

1. Юуны түрүүнд бусдад танигдана гэдэг хүн болгоны хувьд сайхан зүйл байдаг.
Тэгэхээр та ажилчидадаа шалгуур гаргаж өг. Тэгээд түүндээ ямар үйлдэл, ямар зан араншин, ямар дадал зуршил шагнагдаж болохыг тодорхой зааж өгөх хэрэгтэй.Энэ шалгуурт хүн бүр оролцож хүчээ сорих боломжийг гаргаж өг. Тэгэх аваас та ажилчидаа эрс өөрчлөгдөж буйг харах болно.

2. Ажилчидад сайн ажилласан тухайг нь бичиж өгөх
хэрэгтэй ба түүнийгээ заавал гараараа бичсэн байх шаардлагатай. Бичих зүйлдээ тухайн ажилчины сайн ажилласан тухай ба тэр нь компаны ажилд хичнээн тустайг нь бичсэн байх хэрэгтэй. Та магадгүй мэйл явуулчихаж болно гэж бодож байж магадгүй. Гэхдээ өөрөө гараараа бичиж өгнө гэдэг бол та тухайн зүйлд үнэхээр ач холбогдол өгсөн гэдгээ харуулж байгаа хэрэг.

3. Тухайн ажилчиндаа машин тавих тусгай
газар өгж болно. Энэ нь өдрөөр, долоо хоногоор, сараар байж болно. Эсвэл хэдэн хоногийн амралт ч юм уу.

4. Дараагийн удаа тухайн ажилчинд байгууллагад
хэрэгжих төслүүдээс хамгийн түрүүнд сонголт хийх эрх олгож болно. Энэ бол түүний чадварыг үнэлж, тусалж дэмжиж буй хэрэг юм.

5. Амжилтыг олон нийтийн дунд тэмдэглэх хэрэгтэй.
Үүнд хамт олноороо магтах, алга таших зэрэг байж болно. Мөн хэн нэгэн хүн эсвэл багийг шагнах гэж байгаа бол маш том зураг эсвэл “ Баярлалаа” гэсэн бичиг илгээж болно. Ер нь багаар эсвэл хэсэг бүлэг хүмүүсээр нь шагнах нь маш ач холбогдолтой байдаг. Бүгдээрээ хийвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэсэн үг байдаг. Багаараа сайн ажиллаж буй хүмүүс ганц нэгээрээ хийж байгаа хүмүүсээс гарах бүтээмж нь ер нь их байдаг. Гэхдээ та үнэхээр багийн үр дүн үү эсвэл ганц нэг хүний үр дүн үү гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Эс тэгвээс та ажилчидыхаа урам зоригыг бүр мохоож магадгүй шүү.

6. Дээр бичсэнчлэн ажилчидаа судлах хэрэгтэй.
Тэгээд тэдэнд таарсан, тэдний сонирхолыг татах шагналыг өгөх хэрэгтэй.

7. Маш сайн биш ажилчидыг хүртэл шагнахдаа битгий
ай. Нэг их сайн биш байсан ч тэднийг ингэж шагнах нь тэдэнд ажлын үр бүтээмжээ дээшлүүлэхэд нь маш их нөлөө үзүүлдэг.

8. Мөн та ажилчидаа шагнадаг тусдаа өрөөг гаргах хэрэгтэй.
Тэгээд тухайн нэг хүнийг шагнах үед өрөөнд бүх ажилчидыг цуглуулж албан ёсоор баяр хүргэх хэрэгтэй. Ингэх аваас таны шагнал хүмүүст илүү сайн хүрэх болно.

9. Байгууллагыхаа ажилчидыг бүгдийг нь нэг зэрэг урамшуулах арга бол олон нийтийн арга хэмжээ байдаг.
Нэг өдрийг ч гэсэн хамт олноороо хөгжилтэй, сонирхолтой өнгөрөөх нь ажилчидад эрч хүчийг өгдөг.

10. Ажилчид өөр өөрийн гэсэн ажил амьдралтай хүмүүс байдаг учир зарим үед ар гэрт нь асуудал гарч болох юм.
Тэр үед байгууллага түүнийг нь ойлгож, тусалж дэмжиж байх хэрэгтэй юм. Энэ ч гэсэн тухайн хүнд шагнал болж чадна.

No comments:

Post a Comment