Monday, January 31, 2011

Марк Эллиот Зукерберг гэж хэн бэ?

Манай дэлхийн хамгийн залуу тэрбумтан хэн болохыг та мэдэх vv. “Forbes” сэтгvvлээс тодруулсан тэрбумтнуудын энэ оны жагсаалтад нэгэн залуу тэсрэлт хийсэн юм.
24 насандаа єєрийн гараар 1.5 тэрбум ам.доллар босгосон энэ залууг Марк Зукерберг гэдэг. Тэрээр сvvлийн хэдхэн жилийн дотор интернэт хэрэглэгчдийн дунд танил болж чадсан “Facebook”-ийг vндэслэгч. Одоо та бvхэнд энэ залуугийн амжилтын тvvхээс хvргэе. Марк Эллиот Зукерберг 1984 онд Нью-Йоркт тєржээ. Тэрээр зургадугаар ангиасаа компьютертэй танилцаж эхэлжээ. Жирийн л нэг ахлах сургууль тєгссєн Марк дэлхийд нэртэй Харвардын их сургуулийн оюутан болжээ. Тэрээр Харвардад байхдаа ангийн андуудтайгаа нийлэн интернэт сvлжээнийн вэбсайт болох “Facebook”-ээ байгуулсан юм. Эхэн vедээ уг сvлжээнд зєвхєн Харвардын оюутнуудыг л бvртгэдэг байсан бол сvvлдээ хvн бvрт нээлттэй болсон ажээ.


Єнєєгийн амжилтад хvрсэн “Facebook”-ийн гараа Харвардын оюутны дотуур байрнаас эхлэлтэй. Маркын интернэт сvлжээнд эхний хоёр долоо хоногийн дотор Харвардын нийт оюутны гуравны хоёр нь бvртгvvлж бараг гэрлийн хурдаар оюутнуудын дунд тархжээ. Сургууль дотроо амжилт олсондоо урамшиж Стэнфорд, Колумбиа, Иэль зэрэг нэр хvндтэй их сургуульд сvлжээгээ танилцуулсан байна. Нэгдvгээр курсынхээ зуны амралтаар найз нарынхаа хамт Калифорнид амарсан Марк намар нь сургуульдаа эргэж очсонгvй. Тэд Калифорнид єрєє хєлслєн ажиллаж эхлэв. Тэр vед Марк ирээдvйн хєрєнгє оруулагч Петер Тиелтэй танилцжээ. Хэдхэн сарын дараа “Facebook” хєлсний байрнаасаа гарч оффистой болсон байна. 2006 оны есдvгээр сард тvvний компани “News Feed”-ийг гаргажээ. Yvнээс хойш тэдний амжилт цуварч эхэлжээ.

Єнєєдєр уг вэбсайт хєгжлийнхєє ид vе дээр яваа. Єдєрт 150 мянган шинэ хэрэглэгчээр хvрээгээ тэлж, єрсєлдєгч “MySpace” –ээс гурав дахин хурдацтай хєгжиж байна. Тэдний гол зорилго бол хvмvvс хоорондоо хамгийн амар хялбар, vр дvнтэй арга замаар холбогдох явдал юм. Амжилттай єсєж дэвжиж яваа энэ компанийг худалдан авах хvсэл аварга том компаниудад тєрж эхэлжээ. Єнгєрсєн онд “Viacom” компани 750 сая ам.доллараар худалдан авах санал тавьсан бол “Yahoo” нэг тэрбум ам.долларын санал тавьсан. Гэвч Марк Зукербэрг хєлс хvчээ урсгаж босгосон компаниа худалдах бодолгvй байгаагаа зарласан юм.

Одоохондоо тэр хувийн амьдралдаа анхаарах ямар ч зав чєлєєгvй байгаа. Єглєє бvхэн сэрvvлгийн дуунаар сэрж, єдєржин компьютер дээр ажилладаг. Тvvний vлгэр дуурайл авдаг хvн нь “Apple” компанийн гvйцэтгэх захирал, мэргэжил нэгт Стив Жобс гэнэ лээ. Компаниа байгуулаад дєрєв хvрэхгvй жилийн дотор тэрээр дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын 785-д жагссан. Дахиад хэдэн жилийн дараа тvvний нэр жагсаалтын дээгvvр давхих нь дамжиггvй.

Файсбүүк линк:
http://www.facebook.com/markzuckerberg

No comments:

Post a Comment