Monday, January 31, 2011

Дэлхийн хамгийн алдартай 6 алдагдсан хот

Та бүхэнд дэлхийн хамгийн алдартай алдагдсан хотуудыг танилцуулах гэж байна. Зарим хотуудын мэдэгдсэн газруудыг эрдэмтэд өргөн хүрээтэйгээр судалсан юм. Эдгээр хотууд эдийн засгийн, газар зүйн, нийгмийн түүнчлэн дайнаас гэх мэт төрөл бүрийн шалтгаанаар алга болсон байх таамаглал бий.


1. Эл Дорадо

Бүх алдартай домогт хотуудын нэг нь нууцлаг эзэнт гүрний Эл Дорада хот бөгөөд Өмнөд Америкийн ойд байдаг гэж яригддаг. Энэ хотыг хүчирхэг хаан удирддаг ба хэлэхийн аргагүй алт, эрдэнэсийн тухай яриа бий.




2. “Z” алдагдсан хот

Алдагдсан хот “Z"-ыг Бразилийн өтгөн шугуйд байх ба өндөр соёл иргэншил, нарийн хийцийн гүүр, зам, сүм дуганатай гэж ярьдаг. Үүнийг оршин байдаг гэх ямар ч ул мөр олдоогүй л байна.



3. Петра

Йордан улсад байрладаг Петра бол бусад хотуудаас хамгийн гоёмсог нь. Хүрээлэн байгаа уулсын хаднуудаар сийлж хийсэн үзэсгэлэнт чулуун архитектор нь маш алдартай билээ.Энэ хадыг 18 дугаар зуунд нээсэн юм.






4. Атлантис

Платоны тодорхойлсноор энэ хот соёл иргэншлийн өндөр түвшинд хүрсэн, усан цэргийн хүчтэй хот байжээ. Атлантис хотынхон Европыг тэр чигт нь эзэлж авсан ба байгалийн ямар нэг гамшигаас болоод далайд живсэн гэж яригддаг.



5. Maчу Пичу

Перугийн алслагдсан Урубамба хөндийн ойролцоо байдаг гэх энэ хот хэзээ ч олдоогүй бөгөөд тэндэхийн шорон доор байрласан гэдэг яриа бий.




6. Цезарийн хот

Хэсүүлчдийн буюу Патагониагийн хот хэмээн нэрлэгддэг нууцлаг Цезарын хотыг Өмнөд Америкийн урд үзүүрт байдаг гэж яригддаг. Энэ хот хэзээ ч олдоогүй бөгөөд домгоос цаашгүй л түвшинд байна.

No comments:

Post a Comment