Tuesday, February 1, 2011

ШИНЭ НЭЭЛТНИЙХЭЭ ТӨЛӨӨ АМИА АЛДСАН ЗОХИОН БҮТЭЭГЧИД

Туршилтынхаа үр дүнд хохирсон хүмүүс их байдаг. Та бүхэнд бид шинэ нээлтнийхээ төлөө амиа алдсан 5 зохион бүтээгчийг танилцуулж байна.

Хенри Винстанли

Хамгийн анхны Eddystone гэрэлтдэг байшин бүтээхийг оролдсон агуу архитектор, алдартай инженер. Тэр гэрэлтдэг байшингаа бүтээчихээд бат бөх чанарыг нь шалгахыг хүсчээ. Нэгэн хүчтэй шуургатай шөнө Хенри Винстанли гэрэлтдэг байшингаа шалгахаар шийдэж, дотор нь орж суусан байна. Харамсалтай нь гэрэлтдэг байшин сүйрч, өөрөө болон 5 хүн амиа алджээ.


Александр Богданов

Александр Богданов бол Оросын алдартай эрдэмтэн, физикч, философич, зохиолч байлаа. Тэр цус шилжүүлснээр залуужих боломжийг хайхаар маш олон туршилтууд хийсэн юм. Үүндээ ч амжилт гаргасан бөгөөд хэрэгтэй хүмүүст нь тус хүргэж чаджээ. Нэг удаа тэр өвчтөндөө өөрийн цусаа шилжүүлэхээр шийдсэн байна. Харин өвчтөн нь малари болон сүрьеэ өвчтэй байж таарчээ. Энэ нь Александр Богдановт халдварлаж хэдэн өдрийн дараа нас эцэслэсэн юм.

Франц Райкелт

Тэр бол ер бусын хувцас, шүхэр хийдэг Австрийн оёдолчин байлаа. Нэг удаа тэрээр хүн өмсөөд нисч чадах маш хөнгөн шүхэр хийсэн гэдгээ мэдэгджээ. Үүнийгээ батлахаар шийдэн Франц Эйфелийн цамхагруу явсан байна. Зуу зуун хүмүүс, зураг авагчдыг хараад тэр үсэрсэн боловч эгцээрээ унаж, тэр дороо амьсгал хураажээ.

Виллиам Буллок

Дугуй бултай хэвлэгч машины зохион бүтээгч бол Америкийн Виллиам Буллок билээ. Түүний нээлт хэвлэх төхөөрөмжийн салбарт хурд, ажлын чадвараараа эргэлт хийсэн юм. Нэг удаа тэрээр хэвлэх машинуудынхаа нэгийг засч байтал хөл нь машины доод хэсэгт няц дарагджээ. Сүүлд нь хөлөө тайруулах мэс заслын үеэр Виллиам амиа алдсан юм.

Жон Годфри Пэрри-Томас

Тэр бол агуу инженер, хурдны машин жолоодогч байлаа. 1926 онд тэр дугуй болон хөдөлгүүрийг холбосон гинжийг ил гаргасан “Бэбс” хэмээх гайхалтай машин бүтээжээ. Энэ машинаараар тэрбээр нэг жилийн турш дэлхийн рекорд тогтоож байлаа. Дараа нь Малкольм Кампбелл түүний нэрийг авчээ. Пэрри-Томпсон амжилтаа буцаан авахаар шаргуу зүтгэж байв. Нэгэн уралдаан дээр дугуйны гинж эвдэрч хүзүүнд нь цохилт үзүүлснээр тэр газар дээрээ нас барсан юм.

No comments:

Post a Comment