Sunday, April 10, 2011

Эрүүл мэндэд хортой 10 бүтээгдэхүүн

Хоолны хордлого гэдэг бол хүний амьдралд маш аюултай зүйлсийн нэг билээ. Тэгвэл бид өөрсдийн хэрэглэж байгаа хүнс хэр аюултай болохыг бид мэддэггүй. Тэгвэл нэгэн судалгаа шинжилгээний байгууллага янз бүрийн өвчнүүдийн үндэс болдог хүнсний зүйлсийг 1990 оноос хойш судалж байгаа бөгөөд маш олон хүнсний бүтээгдэхүүнийг оруулсан байдаг байна. Өөрсдийн эрүүл мэндээ хамгаалахын тулд хүнсний бүтээгдэхүүнүүдтэй зөв харьцаж сурахыг зөвлөжээ.





Саладны навч. Маш олон төрлийн байдаг ба байцаа хүртэл энэ төрөлд хамаарагдана. 1990 онд эдгээр ургамалаас 363 хүн хордсон байна. Энэ төрлийн ургамал замдаа маш амархан бохирдог аж. Гараар барих, бохир усаар угаах гэх мэт. Тэгэхээр гараа маш сайн угааж байгаад дараа нь.


















Өндөг. Бидний өглөөний ундандаа иддэг өндөг маань 326 хүнийг хордуулсан байна. Бактер өндөг дотор ч байж болдог. Тэгэхээр өндөгийг сайн чанах хэрэгтэй. Түүхий өндөг идэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Мини их сургуулийн эрдэмтэн Крейг Хедберг хэлэхдээ түүхий хүнс бохирдсон байдаг тул 3-4 мянган тохиолд.






















Туна загас. Энэ загас нь өөрөө хордчихсон байх тохиолдол элбэг байдаг ба 60 градуст болгоход ч тэр хор нь үлдчихсэн байдаг байна. 1990 оноос хойш 266 хүн хорджээ.


























Хясаа. Энэ бол маш тансаг хоолонд тооцогддог ба далайн ёроолд амьдардаг тул биеийн дундуур нь ус гарч байдаг юм байна. Тэгэхээр бохирдсон усанд байсан бол хордоно. Ийм төрлийн хүнсийг түүхий голдуу эсвэл маш бага болгодог тул хүмүүс хордох магадлал их байдаг байна. Бөөлжих, суулгах шинж тэмдэгтэй.




















Төмс.  Шинэ төмсийг зөв хэрэглэвэл хордлого өгөхгүй. Харин хамт болгогдож байгаа хүнсний бүтээгдэхүүнээс төмс хорддог ба ходоодыг хямраадаг юм байна.




























Бяслаг. Ер нь хүнсний хордлогийн ихэнх тохиолдолд гадуур хооллосон хүмүүс байдаг бол бяслагны хордлого нь гэртээ голдуу байдаг юм байна. Энэ их хортой ба тэр ч байтугай үр зулбуулдаг тул жиримсэн эмэгтэйчүүдийг бяслаг идэхийг хорьдог ажээ.
























Мөхөөлдөс. Бүгд мөхөөлдөсөнд дуртай гэвч 79 хүн хордсон байна. бактер байдаг ба хүмүүс мөхөөлдөсийг гэрийн нөхцөлд хийхдээ түүхий өндөг ашиглаад хордсон тохиолдол байдаг байна.


























Улаан лооль. Энэ зун гэхэд 31 тохиолдол гарсан. Дэлгүүрээс аваад гэртээ авчрах замдаа л бохирдуулчихсан байдагаа хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэгэхээр идэхийн өмнө маш сайн угааж, хэрэглэх хэрэгтэй.
























Үрслүүр. Хүүхдэд маш сайн хүнс болдог ч гэсэн тариалах явцад ихээр бохирддог аж. Учир нь маш их усалгаатай халуун орчинд ургуулдаг тул бактер үржих боломж их байдаг байна. Тиймээс настайчууд болон нялх хүүхдүүдийг түүхийгээр нь хэрэглэхийг хориглодог аж.




















Жимснээс болж жил бүр олон хүн хорддог юм байна. Гаднаас орж ирж байгаа жимснүүд найдваргүй байдаг аж.

No comments:

Post a Comment