Thursday, April 28, 2011

Та утсаар яаж ярьдаг вэ?

Та өөрийгөө болон таньдаг, мэддэг хүмүүсээ гар утасныхаа дуудлагыг хэрхэн авдгаар нь шинжээрэй.

Шударга нийтэч хүн: Гар утсандаа дуудлага ирэх үед утсаа баруун гараараа авч баруун чихэндээ барьж ярьдаг бол тэр хүнд найдаж болно, Ийм хүмүүс ихэнхдээ үнэнч, шударга, нийтэч байдаг.

Амжилт өөд тэмүүлэгч:
 Гар утасныхаа дуудлагыг авахдаа босч ярьдаг бол тэр хүн нэлээд шургуу, амжилт өөд тэмүүлэгч, эрч хүчтэй нэгэн.

Өөрийгөө дутуу үнэлэгч: Утас нь дуугарахад баруун гараараа авч зүүн чихэндээ барьж ярьдаг бол тухайн хүн их даруу, нуугдмал нэгэн. Түүнчлэн өөрийгөө үргэлж дутуу үнэлдэг нь түүний хамгийн гол дутагдал.


Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай: Утсаараа ярихдаа хоёр гapaa оролцуулан нэг гараараа гap yтcaa барьж нөгөө гараараа толгойгоо оролдох юм уу гар утасныхаа доороос барьдаг. Энэ хүн хувийн нарийн зохион байгуулалттай, хариуцлага өндөртэй хүн байдаг.

/Монголчуудын амьдрал/

No comments:

Post a Comment