Tuesday, February 1, 2011

Интернэт маркетинг гэж юу вэ?

Интернэт маркетингийн чиглэлээр дагнан судалгаа хийдэг, энэ чиглэлээр 10 орчим ном бичсэн, олон тооны үндэстэн дамнасан корпорациудад зөвлөгөө өгдөг Дэйв Чэйфэй "Дижитал технологийн тусламжтайгаар маркетингийн зорилгодоо хүрэх" гэж маш энгийн тодорхойлжээ. Түүнчлэн Монголчууд бидний үгсийн санд интернэт маркетинг, и-маркетинг, дижитал маркетинг гэх мэт шинэ үг хэллэгүүд нэмэгдээд удаагүй байгаа боловч эдгээр нь орчин цагийн технолгийн хувьслын ачаар нийгмийн харилцааны хамгийн чухал хэрэглүүрүүдийн нэг боллоо. Ардчилсан нийгмийн анхдагч зорилт бол хувь хүний эрх чөлөөг хүндэтгэн, тэдэнд сонголт хийх боломж олгоход оршдог. Тэгвэл интернэт анхнаасаа энэ зорилгод нийцэж, web 2.0 технологийн далайц нь энэхүү зорилгыг яг таг биелүүлэхэд чиглэгддэг болсон. Өөрөөр хэлбэл, зөвхөн хувь хүний өөрийнх нь сонголтонд үндэслэн маркетингийн компанит ажлаа явуулах боломж олдож байгаа нь маркетеруудад илүү хялбар, эдийн засгийн илүү үр өгөөжтэй системүүд хүчээ авч байна.
Аливаа маркетингийн зорилго хэрэглэгчдийг өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ байлдан дагуулахад л чиглэгддэг. Тэгвэл өнөө цагийн хамгийн түгээмэл мэдээллийн хэрэгсэл болох интернэтийг маркетингийн компанит ажилдаа ашиглах нь оролцогчдод нэн таатай, хялбар бөгөөд ихээхэн боломж олгож байна. Эхэн үедээ оролцогдоос тодорхой ур чадвар, мэдлэг шаарддаг байсан бол алхам алхамаар хялбаршиж хэн бүхэн ашиглаж чадахуйц хялбарчлагдаж байна.

No comments:

Post a Comment