Friday, February 11, 2011

Гэгээн хайрын баяр...

Гэгээн хайрын баяр Валентины өдөр хэрхэн үүсэж бий болсон тухай олон түүх бий. Харин хамгийн. түгээмэл нь Ромын эзэнт гүрний хаан II Клавдийн засаглалын үе буюу нийтийн тоолын II зууны үед хамаатай. Дайнч хаан Клавдий их гүрнийхээ хүч, нөлөөг алдахгүйн тулд улсынхаа эр хүн бүрийг, тэр дундаа цэргүүдийг гэр бүлтэй болохыг хориглон хатуу хууль баталсан байна.
Харин хааны шиидвэрийг эсэргүүцсэн Валентин хэмээх хамба дурлалт хосуудыг нууцаар гэрлүүлдэг байжээ. Гэвч хааны албат нарт баригдан шорон гянданд олон жил зүдэрсний эцэст эзэн хааны тушаалаар цаазлагдсан аж. Валентин хамбын таалал төгссөн өдөр хоёрдугаар сарын 14 байв. Тиймээс жил бүрийн энэ өдрийг хайрын баяр хэмээн тэмдэглэх болсон гэдэг. Шашин шүтлэг, итгэл бишрэлийнхээ төлөө амиа алдсан Валентиныг ромчууд хожим гэгээнтэн хэмээн мөнхөлсөн юм.
Гянданд байхдаа Валентин ламтан шоронгийн ахлах хуягийн охинд сэтгэл алдарсан гэх түүх бий. Тэрбээр хоригдлуудаар дамжуулан үзэсгэлэнт охинд “Валентинаас чинь” хэмээх төгсгөлтэй хэдэн арван зурвас илгээсэн гэдэг. Өдгөө гэгээн хайрын баярын өдрөөр хайр сэтгэлээ илэрхийлсэн хүнийг барууны ертөнцөд Валентин хэмээн хүндэтгэдэг билээ.

Олон улс өнөө цагт гэгээн хайрын өдрийг зүрхний, үнсэлт, тэврэлтийн, цэцгийн зэрэг олон нэрээр тэмдэглэгдэх болжээ.
-Валентины баярын өдрийн өмнөх шөнө хамгийн гаж сонин хоол идсэн залуу эмэгтэй ирээдүйн ханиа зүүдэлдэг гэдэгт эртний ромчууд итгэдэг байв.
-Английн хаан VII Хенри 1537 онд Гэгээн Валентины өдрийг албан ёсоор үндэсний баяр болгожээ.
-Энэ өдрөөр амраг хосууд нэгэндээ шоколад бэлэглэдэг уламжлал XVII зуунаас эхтэй.13 Валентины баярын өдөрт зориулсан шоколадны анхны цуглуулгыг Ричард Кадбюри 1800-гаад оны сүүлээр бүтээжээ.
-Валентины өдөр дэлхийн хэмжээнд зүрхэн хэлбэртэй 60 сая гаруй шоколад борлогддог.
-Америкчууд хоёрдугаар сарын 14-нд тэрбум гаруй ам.доллараар шоколад худалдаж авдаг.
-Гэгээн хайрын өдөр цэцэг худалдан авагчдын 73 хувь нь эрэгтэй бол 27 хувь нь эмэгтэй. Энэ өдөр өөртөө зориулж “нууцаар” цэцэг худалдаж авдаг эмэгтэйчүүдийн тоо дунджаар бүх эмэгтэйн 10 хувь.
-Валентины баяраар дэлхий дахин 50 сая гаруй сарнай худалдаж авдаг.
-Хоёрдугаар сарын 14-нд АНУ-ын эдийн засаг 16 тэрбум ам.доллараар тэлдэг.

No comments:

Post a Comment