Thursday, February 24, 2011

Баяжъя гэвэл өөрийгөө ялж сур.

Ажиглаад байхад амжилттай яваа хүмүүс гундуу яваа нэгнээс илүү авъяастай биш байдаг. Хамгийн гол нь өнөөх гундуучууд юм хийх дургүй хүмүүс байдаг юм.
Харин амжилттай яваа хүмүүс ямар нэгэн юм хийхийн төлөө шийдэмгийн цөхрөлтгүй, ухралтгүй зүтгэдэгээрээ тэднээс илүү. Ингэхэд би яагаад марафон гүйдэг билээ? Хамгийн гол нь өөрөө өөрийгөө ялах явдал юм. Үүний тулд марафон гүйдэг. Чи тушааж, чиний бие болоод санаа юу ч хийж чадахыг нотолж өгдөг юм, энэ марафон. өөрөөр хэлбэл танд чадахгүй боломжгүй юм үгүй гэдгийг ойлгуулдаг юм, спорт. Тийм ч учраас олон нэрт бизнесменүүд ямар нэг спортоор заавал хичээллэдэг.

Та марафон гүйж байх үед таны мөнгө, найз нөхөд зусарч бялдуучид эсвэл алдар нэр тань ямар ч тус дэмжлэг үзүүлэхгүй.
Та өөрөө л зүтгэсээр барианд хүрнэ. Амьдралын энэ үнэнийг ойлгохын төлөө ухаалаг бизнесменүүд марафон гүйдэг юм. Хүн амьдралд бизнест амжилт олох боломж Буян Жагаа ч юмуу эсвэл Алтантай яг адил байдаг. Олон хүмүүс айдас хүлэгдэж зогсдог. Зарим нь бүр эхэлдэг ч үгүй. Учир нь түүний доторх хүн байнга зогсох, амрах, ухрах няцахыг ятгаж байдаг юм. Хүн саруул ухаанаар шийдвэр гаргаад түүнийгээ тушаал болгоод бие махбод ба оюун санаагаа хүчээр залж байж сая ялалт байгуулдаг. Марфон гүйхэд 18 дахь км хамгийн хэцүү байдаг. Яагаад ч юм 18 дахь км дээр гүйгчдийн ихэнх нь хурдаа сааруулж улмаар зогсдог байна.
Дунд сургуульд байхаасаа өглөө бүр босч гүйж чадаж байгаа хүнд хэцүү ажилтай ч орой бүр дасгалаа хийж чадаж байгаа тэр л хүн гарцаагүй амжилтанд хүрнэ. Яагаад гэвэл тэр өөрийгөө ялж чадаж байна.

No comments:

Post a Comment